ТӨСВИЙН ил тод БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээний мэдээлэл

  • 2015-2018

  • 2017-2018

  • 2010-2015

  • 2015-2016

  • 2012-2013

  • 2009-2011

  • 2013-2014

  • 2011-2013

  • 2011-2013

  • 2012-2013

  • 2010-2011

  • 2010

  • 2010

2020. Сүхбаатарын талбайн урд байрлах хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, ногоон байгууламж


2020.11.13. 

Орон нутгийн сонгуулийн дараа буюу нийслэлийн 2021 оны төсвийг хэлэлцэж батлахын өмнөхөн ИТХ хуралдаж 2020 оны нийслэлийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Түүний “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалт”-ын “Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдэх том хэмжээний тохижилт, гэрэлтүүлэг” гэсэн хэсэгт уг төслийн анх удаа нэр байршлаар нь “Сүхбаатарын талбайн урд байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, ногоон байгууламжийн ажил” хэмээн зааж, хугацаа – 2020-2021 онд, нийт төсөвт өртөг 3,788.4 тэрбум төгрөг гэжээ. Энэ нь анх олон нийтэд зарласан 3,2 тэрбум төгрөгөөс даруй 500 сая төгрөгөөр илүү юм.

Харин 2020 онд санхүүжих буюу нэгэнт он дуусч байгаа цаг хугацааг харгалзан үзвэл санхүүжүүлж зарцуулсан 2,858.9 тэрбум төгрөг гэжээ. Одоо уг цэцэрлэгт хүрээлэнгийн ажил бүрэн дууссан гэж ойлгогдож байна. Тэгвэл төсөвт өртгөөс цаана нь үлдэж байгаа 900 гаруй сая төгрөгийг яах юэ? 2021 оны төсвийг харах хэрэгтэй.


2020.06.26.

Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэн шинээр тохижуулж усан оргилуур байгуулах ажил дуусч ашиглалтанд оруулав.


2020.03.31

Гэнэтхэн буюу барилга байгууламжийн ажил эхлэхээс хоёр хоногийн өмнө нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм, нийслэлийн газар зохион байгуулалтын Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий нар Сүхбаатарын талбайн урд хэсэгт орших хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж усан оргилуур байгуулах болсон тухай зарлав. Сүхбаатарын талбайн урд хэсэг хувийн хэвшлийн эзэмшилд шилжсэн байдлыг цуцалж, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах шийдвэрийг хотын захирагч С.Амарсайхан гаргасан, уг шийдвэрийн хүрээнд зураг төслийн уралдаан зарлаж, түрүүлсэн бүтээлээр нь цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон, уг ажлыг нийслэлийн хот тохижилтын газар гүйцэтгэнэ гэхчлэн танилцуулжээ. 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хэвлэлийн хурлын дараа, уг хөрөнгө оруулалтын төсөвт өртөг хичнээн төгрөг болох тухай сэтгүүлчдийн асуултанд нийслэлийн албан тушаалтнууд бүгд 3,2 тэрбум төгрөг гэсэн тоог нэг амаар хэлж, улмаар ийм хөрөнгө мөнгийг зарцуулах нь зөв буруу эсэх тухай ширүүн маргаан дэгдсэн билээ.


2019.12.16.

Сар хүрэхгүй хугацааны өмнө батлагдсан нийслэлийн 2020 оны төсөвт нийслэлийн ИТХ-аас өөрчлөлт оруулсныг үзэхэд “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний жагсаалт”-ын 2019-2020 онд он дамжих хөрөнгө оруултын хэсэгт бас л “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах” гэсэн гурван үгээр, оноосон нэр, тодорхой байршилгүй хэвээр тусгасан байлаа.


2018.12.05.

Нийслэлийн 2018 оны төсөвт Сүхбаатарын талбайн урдах цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуурын хөрөнгө оруулалтын тухай нэг ч үг өгүүлбэр байгаагүй юм. Харин “Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдэх том хэмжээний тохижилт, гэрэлтүүлэг” хэсэгт “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах, хугацаа – 2019-2021 он, төсөвт өртөг – 3,994.9 тэрбум төгрөг, үүнээс 2019 онд санхүүжих 1,700.0 тэрбум төгрөг гэж оруулахдаа нэр байршлыг бичээгүй учраас Сүхбаатарын талбайн тухай ярьж байна гэж хэн ч бодоогүй нь мэдээж. Үүнийг тухайн хөрөнгө оруулалтыг олон нийтээс нууцлах оролдлого гэж үзэхээс өөр аргагүй юм. Тэгвэл орон нутгийн хөгжлийн сангийн жижигхэн хөрөнгө оруулалтыг хүртэл “Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, 2-р байрны урд амралтын талбай хийх – 77,6 сая төгрөг” гэх мэтээр байршлыг нэгд нэгэнгүй зааж бичсэнийг харж болно. 

 
%d bloggers like this: