2020. НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Төсвийн ерөнхийлөн захирагч
2019.02.26 – 2020.07.01-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сайнбуянгийн Амарсайхан
2020.07.01 – 10.23-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Жанцангийн Батбаясгалан
2020.10.23-наас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Долгорсүрэнгийн Сумъяабазар
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга
2016.08 – 2020.10 онд Энхжаргалын Болормаа
2020 оны 10-р сараас даргын үүрэг гүйцэтгэгч Чулуунбилэгийн Ням-Оюун
Анхаарал татсан хөрөнгө оруулалт, худалдан авалт
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ
Нийслэлийн архивын барилга (СБД, 9-р хороо) – 2019-2021 он, нийт төсөвт өртөг 7,6 тэрбум төгрөг, 2020 онд санхүүжих – 2,6 тэрбум төгрөг
Сонгинохайрхан дүүргийн Нутгийн захиргааны нэгдсэн байрны барилга – 2019-2021 он, нийт төсөвт өртөг, 6,8 тэрбум төгрөг, үүнээс 2020 онд санхүүжих – 2,2 тэрбум төгрөг
- Тендер шалгаруулалт зарласан огноо: 2019.05.03.
- 2019.05.19. ШӨХТГ-т хандаж Зүр констракш ХХК-иас тендерийн баримт бичигт гомдол гаргасан тул тендерийн нээлтийн хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.
- 2019.07.17. Үнэлгээний хороо хуралдаж, Дайманрөүд ХХК компанийг сонгон шалгаруулсан
- 2020.05.03. нийслэлийн Архивын газрын барилгын шав тавих ёслол болж барилга угсралтын ажлыг эхлүүлсэн
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын техник, тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил – 2020-2021 он, нийт 2 тэрбум төгрөг, үүнээс 2020 онд санхүүжих 1 тэрбум төгрөг
Нийслэлийн төр, захиргааны автобаазын автомашины парк шинэчлэлт, засварын тоног төхөөрөмж, барилгын засвар – 2020 он, 500 сая төгрөг
Телекамер дэд хөтөлбөр, замын хөдөлгөөний удирдлагын систем 2020-2021 он, нийт төсөвт өртөг 15 тэрбум төгрөг, үүнээс 2020 онд санхүүжих – 4,5 тэрбум төгрөг.
Агаар орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах “Хөгжлийн үүд” хөтөлбөр – 2020-2021 онд нийт төсөвт өртөг 50 тэрбум төгрөг, үүнээс 2020 онд санхүүжих 5 тэрбум төгрөг
Орон сууц, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр – 2020-2021 онд нийт 50 тэрбум, үүнээс 2020 онд санхүүжих 5 тэрбум төгрөг
Улаанбаатар хотын олон нийтийн оролцоотой хот төлөвлөлтийн нэгдсэн систем – 2020-2021 онд нийт 2,6 тэрбум төгрөг, үүнээс 2020 онд санхүүжих 300 сая төгрөг
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019-2020 онд дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт
Гандан орчмын гэр хорооллыг аялал жуулчлал, түүхэн өв соёлын төв болгон хөгжүүлэх 2017-2020 онд нийт төсөвт өртөг 519,4 сая төгрөг, үүнээс 2019 онд батлагдсан 509, 6 тэрбум төгрөг, 2019-2020 онд дамжин санхүүжих 63.0 сая төгрөг
“Утаагүй Улаанбаатар хөтөлбөр”-ийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх 2017-2020 онд нийт төсөвт өртөг 4,670 тэрбум, үүнээс 2019 онд батлагдсан 4,09 тэрбум, 2019-2020 онд дамжин санхүүжих 2,454 тэрбум төгрөг
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019-2020 он дамжин хэрэгжих хөрөнгө оруулалт
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Хан-Уул дүүрэг, Яармаг шинэ дэд төвд шилжүүлэн байршуулах болсонтой холбогдуулан ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан авто зам (1,7 км) – 2018-2020 онд нийт төсөвт өртөг 1,7 тэрбум төгрөг, үүнээс 2019 онд батлагдсан 1,7 тэрбум төгрөг, 2019-2020 онд дамжин санхүүжих 1,6 тэрбум төгрөг.