ТӨСВИЙН ил тод БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээний мэдээлэл

  • 2015-2018

  • 2017-2018

  • 2010-2015

  • 2015-2016

  • 2012-2013

  • 2009-2011

  • 2013-2014

  • 2011-2013

  • 2011-2013

  • 2012-2013

  • 2010-2011

  • 2010

  • 2010

2019. НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Төсвийн ерөнхийлөн захирагч

2018.12.10 – 2019.02.26-нд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Жанцангийн Батбаясгалан

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга

2016.08 – 2020.10 онд Энхжаргалын Болормаа


Анхаарал татсан хөрөнгө оруулалт, худалдан авалт

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтаас

Нийслэлийн архивын барилга (СБД, 9-р хороо) – 2019-2021 онд 7,2 тэрбум төгрөг, үүнээс 2019 онд санхүүжих 1 тэрбум төгрөг

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудад ухаалаг систем нэвтрүүлэх – 2019 онд санхүүжих 500 сая төгрөг

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх – 1 тэрбум төгрөг – 2019 онд санхүүжих 500 сая төгрөг

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад харилцаа холбооны тоон технологи нэвтрүүлэх – 2019 онд 500 сая төгрөг.

Нийслэлийн төр, захиргааны автоаазын парк шинэчлэлт – 2019 онд 900 сая төгрөг

Сонгинохайрхан дүүргийн нутгийн захиргааны нэгдсэн байрны барилга: 2019-2020 онд 7,5 тэрбум төг, үүнээс 2019 онд санхүүжих 2,5 тэрбум төгрөг.

Агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хотын шинэ төвийн Нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны нэгдсэн цогцолборын барилга – 2018-2020 онд 96,3 тэрбум төгрөг, үүнээс 2019 онд санхүүжих 59 тэрбум төгрөг.

Шүд эрүү, нүүрний төвийн барилга худалдан авах – 2017-2019 онд 4,6 тэрбум төгрөг, үүнээс 2019 онд санхүүжих 1,4 тэрбум төгрөг

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжих Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих, хуучин гүүрийг засварлах төслийн захиалагчийн зөвлөх үйлчилгээний зардал – 2015-2019 онд 1,08 тэрбум төгрөг, үүнээс 2018 онд санхүүжихээр батлагдсан 958,9 сая төгрөг, 2018-2019 онд дамжин хэрэгжих 370 сая төгрөг.

“Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр-ийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх – 2017-2019 он, нийт төсөвт өртөг 8,4 сая төгрөг, үүнээс 2018 онд санхүүжихээр батлагдсан 6,4 тэрбум төгрөг, 2018-2019 онд санхүүжих, 4 тэрбум төгрөг.


 
%d bloggers like this: