ТӨСВИЙН ил тод БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээний мэдээлэл

  • 2015-2018

  • 2017-2018

  • 2010-2015

  • 2015-2016

  • 2012-2013

  • 2009-2011

  • 2013-2014

  • 2011-2013

  • 2011-2013

  • 2012-2013

  • 2010-2011

  • 2010

  • 2010

2018. НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Төсвийн ерөнхийлөн захирагч

2016.07.06 – 2018.12.10-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболд 

2018.12.10 – 2019.02.26-нд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Жанцангийн Батбаясгалан

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга

2016.08 – 2020.10 онд Энхжаргалын Болормаа


Анхаарал татсан хөрөнгө оруулалт, худалдан авалт

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний шинэчилсэн жагсаалтаас

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын болон нийслэлийн цахим үйлчилгээний цогц системийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх – 2018-2019 онд нийт төсөвт өртөг 2,5 тэрбум төгрөг, 2018 онд санхүүжих 1,5 тэрбум төгрөг

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх – 2018 он, нийт төсөвт өртөг 1 тэрбум төгрөг, 2018 онд санхүүжих 1 тэрбум төгрөг.

Хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хотын шинэ дэд төвд нийслэлийн нутгийн захиргааны төвийг байгуулах зураг төсөв – 2018-2019 он, нийт төсөвт өртөг – 1,6 тэрбум төгрөг, үүнээс 2018 онд санхүүжих – 1,6 тэрбум төгрөг

Агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хотын шинэ төвийн Нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны нэгдсэн цогцолборын эхний ээлжийн барилга угсралтын ажил – 2018 он, нийт төсөвт өртөг 17,3 тэрбум, үүнээс 17,3 тэрбум төгрөг.


 
%d bloggers like this: