ТӨСВИЙН ил тод БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээний мэдээллийн сан

  • —————————————

  • 2010-2015

  • 2015-2016

  • 2012-2013

  • 2009-2011

  • 2013-2014

  • 2011-2013

  • 2011-2013

  • 2012-2013

  • 2010-2011

  • 2010

  • 2010

2018-2020.

УЛСЫН ТӨСВИЙН ОНЦЛОХ ЗАРЦУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Нэгэнт батлагдсан төсөв, зээл тусламжийн хөрөнгийг хууль журмын дагуу зарцуулсан, худалдан авалтыг алдаа мадаггүй хийсэн бол сайн хэрэг. Нөгөө талаар, тухайн хөрөнгө оруулалт, төсвийг зардал зайлшгүй шаардлагатай байсан уу, түүнийг зарцуулснаар хүсэн хүлээсэн үр дүнд хүрсэн үү, тулгамдсан асуудлыг илүү бага өртөг зардал, оновчтой арга замаар шийдвэрлэж болох байсан уу гэдгийг эргэн харж дүгнэлт өгч байх хэрэгтэй. Хэрвээ бодлого, төлөвлөлт буруу байсан бол түүнийг хичнээн сайн хэрэгжүүлээд ч нэмэргүй юм. 

“Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээ өнгөрсөн жилүүдийн болон одоо үргэлжилж байгаа, эвсэл төлөвлөж байгаа үр ашиггүй, үр ашиг муутайгаас эхлэн хууль дүрэм зөрчсөн, хөрөнгө мөнгийг үрэн таран хийсэн улс орон нутгийн төсөв, гадаад дотоодын төсөл хөтөлбөр, зээл тусламжийн зарцуулалт, худалдан авалтын баримт мэдээллийн санг бүрдүүлж байна.

Энэ бол иргэд, олон нийт, татвар төлөгчдийн ой санамж юм. 


Хэнтий ба бусад аймгуудын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ

“Хэнтий аймагт улсын төсвөөс 131,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хуваарилсан бол Дундговь аймагт дөнгөж 1,9 тэрбум төгрөг ногдож байна”

“Хэнтий аймаг дээр 2020 онд төсөвлөсөн нийт төсөвт өртгийн хөрөнгө оруулалт 235 тэрбум, Архангай аймагт 139 тэрбум, яг Хэнтий аймагтай зэрэгцэн оршдог Дорнод, Сүхбаатарын хөрөнгө оруулалт нэг нь 30 тэрбум, нөгөөдөх нь 35-хан тэрбум”

Дэлгэрэнгүй


Архангай аймгийн оюутны байр

Зөвхөн Архангай аймгийн оюутнуудад зориулж улсын төсвийн 6 тэрбум төгрөгөөр дотуур байр барьж байна 

2020 оны Монгол Улсын төсөвт УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгийн багцад Архангай аймгийн Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хотонт, Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал гэсэн найман сумаас Улаанбаатар хотод суралцах оюутнуудын байрыг нийслэлийн Хан-Уул дүүрэгт барихаар 6  тэрбум төгрөгийн төсвийг баталсан юм. 

Монгол Улсын 21 аймгийн дундаас ганц Архангай аймгийн оюутнууд ийм онцгой эрх эдэлсэн юм. Энэ нь тухайн үедээ УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын сонгогдсон тойрог байсан боловч 2020 оны УИХ-ын сонгууль тус аймагт томсгосон нэг тойргоор явагдсан тул Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нарын сурталчилгаанд чухал үүрэг гүйцэтгэжээ. 

Мөн Өмнөговь аймгийн 500 оюутны байрны шав тавих ёслол 2019 оны 9-р сард Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт болжээ Санхүүжилтыг тус аймгийн орон нутгийн төсвөөс гаргаж байна.


2019-2020. Үндэсний номын сан, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын театрын барилгуудыг “шинэчлэх” төсөв

2019 оны 9-р сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын театрын барилгуудыг бүгдийг буулгаж шинээр барих ба зардлыг улсын төсөвт суулгана гэж зарласны дараа эдгээр барилгыг Монгол Улсын XX зууны түүх соёлын өв, дурсгал, нийслэл Улаанбаатар хотын төвийн уран барилгын хамгийн сүүлчийн цогц бүрдэл гэж үзсэн олон нийтийн эсэргүүцлээ илэрхийлж жагсаал цуглаан хийсэн билээ. Хэдийгээр 2019 оны төсөвт байгаагүй ч Засгийн газрын нөөц хөрөнгөөс 400 сая төгрөгийг гаргаж Байгалийн түүхийн музейн барилгыг олон нийтийн эсэргүүцлийг үл тоомсорлон 12-р сарын 6-нд буулгасан билээ. 

Дараа нь БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг үлдсэн гурван барилгыг буулгахгүй, энэ бол худлаа яриа, улс төржилт гэж мэдэгдэж байгаа ч 2020-2022 онуудад гурван жилийн турш “шинэчлэх ажлыг эхлүүлэх” хөрөнгийг улсын төсөвт тусгасан байна. Тухайлбал, ДБЭТ-ын барилгад 2020-2022 онд 52,6 тэрбум, үүнээс 2020 онд 2 тэрбум, Төв номын санд 52,4 тэрбум, үүнээс 2020 онд 2 тэрбум, УДЭТ-т 52 тэрбум, үүнээс 2020 онд мөн 2 тэрбумыг зарцуулах ажээ.  

Дэлгэрэнгүй


Төрийн байгууллага, албан тушаалтнуудын автомашин

Монгол Улсад албаны машины асуудал хяналтаас гарчээ. Өнөөдөр төр, захиргааны байгууллага, мөн төрийн өмчит компанийн албан тушаалтнуудын унааны тоо, тэдгээрийн жолооч, засвар үйлчилгээ, шатахууны зардалд хичнээн төсөв хөрөнгө зарцуулж байгаа тухай ямар ч мэдээлэл байхгүй. Урьд нь албаны автомашины дугаар УБЗ гэх мэтээр ялгарч танигддаг байсныг арваад жилийн өмнө болиулж ялгагдахааргүй болгосон байна. 2018 оны намар тэр үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан Г.Занданшатар, төрийн албаны автомашиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх, тийм бүх машинд “Төрийн албаны машин” гэсэн тэмдэглэгээ наах, энэ бүхнийг 2019 оны 1-р сарын 1-нээс эхлүүлэхээр зарласан билээ. Өнөөдөр тийм тэмдэглэгээтэй машин нийслэлийн гудамжинд өдрийн од шиг цөөн байна. Төрийн албан тушаалтнууд өндөр үнэтэй машин худалдан авч байгаа тухай мэдээлэл байнга сонсогдсоор байна.    

Дэлгэрэнгүй


2013 – 2018 он. Ховд аймгийн төвийн битүү захын барилга


2013-2018 он. Баян-Өлгий аймгийн худалдааны битүү захын барилга


УИХ-ын гишүүд хуулийн төсөл боловсруулж батлуулахад 20 сая төгрөг олгодог


Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг


Монгол банкны барилга


Хууль зүй, дотоод хэргийн яамны барилга


1992 оны АИХ-ын депутатуудад 2012 онд орон сууц олгосон

Монгол Улсын 2012 оны төсөвт “Шинэ үндсэн хуулийг 1992 онд баталсан Ардын Их Хурлын төлөөлөгчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх” зорилгоор 30,1 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөж тухайн үеийн АИХ-ын 430 депутат тус бүрт (хэрвээ нас барсан бол ар гэрийнхэнд нь) 70 сая төгрөгөөр тооцож хоёр өрөө орон сууц, эсвэл мөнгийг нь бэлнээр олгосон байна.

Дэлгэрэнгүй


ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГУУД

Засгийн газрын зарим тусгай сангаас хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт авсан төрийн өндөр албан тушаалтан, нөлөө бүхий хүмүүсийн авлига, ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй баримтууд олны анхаарлын төвд байна. Олон жилийн турш хаалттай байсан эдгээр сангийн өмнөх зарцуулалтын мэдээллийг аль болох бүрэн дүүрэн цуглуулж цаашид ил тод, нээлттэй байдлыг тасралтгүй хангах зорилгоор бид мэдээллийн сан үүсгэж байна.

Тусгай сангуудын өнөөгийн байдал

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан

Тариаланг дэмжих сан

Мал хамгаалах сан


ШИЛЭН ДАНСНЫ ЭРГЭН ТОЙРОНД

Дараах хоёр байгууллагын удирдлага Монгол Улсын хуулийг өөрсдийн үзэмжээр тайлбарлаж шилэн дансаа хөтлөхгүй байна. Энэ нь цаанаа төсвийн хөрөнгийг дур зоргоороо зарцуулах үүд хаалга нээлттэй гэсэн үг юм.


 
%d bloggers like this: