ТӨСВИЙН ил тод БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээний мэдээлэл

  • 2015-2018

  • 2017-2018

  • 2010-2015

  • 2015-2016

  • 2012-2013

  • 2009-2011

  • 2013-2014

  • 2011-2013

  • 2011-2013

  • 2012-2013

  • 2010-2011

  • 2010

  • 2010

Хэнтий аймагт 2020 оны улсын төсвөөс 131,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хуваарилсан бол Дундговь аймагт ердөө 1,9 тэрбум төгрөг ногдож байна

2019.11.05. 


Монгол Улсын 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ (аймгуудаар)

 


2019.10.24.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс:

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

-Сая бол одоо үр ашигтай төсөв гээд одоо Ч.Хүрэлбаатар сайд хэлж байна л даа. Би бол одоо энэ хөрөнгө оруулалтын зардлыг хараад үр ашигтай гэдгийг бол ерөөсөө олж харахгүй байгаа. Юуг үр ашигтай гэж хэлээд байгааг би мэдэхгүй байна. Тэр Увс, Ховд, Хэнтийд тавигдсан хөрөнгө оруулалтуудын зардлуудаас юу нь буцаж нөхөгдөөд, юу нь одоо гоё үр ашигтай болчихно гэдэг дээр би бол одоо үнэхээр ойлгохгүй байна. Олон сонгогдсон улс төрчид гоё ойлгох байх л даа. Би бол огт ойлгохгүй байна. Тийм.

… Аялал жуулчлалын салбар дээр ажлын байр хамгийн их бий болдог. Аялал жуулчлалын салбарыг дагаж валют орж ирдэг. Ингэж байж Монгол Улс бас энэ аялал жуулчлалаар бусад орны сонирхлыг татах ийм боломжтой байна гэж үзэж бид нар аялал жуулчлалтай холбоотой хөрөнгө оруулалтуудыг тавьсан. Энэ нь Хөвсгөл, Хэнтий аймгууд дээр анхаарал тавьж явж байгаа. Тэгээд тэр дээр тавигдсан зам. Мөн одоо тэнд хийгдэх ажилтай холбоотой ийм зүйлийн хөрөнгө оруулалтууд байгаа учраас тэр Хэнтий гээд яригдаад байгаа юм. Би энийг одоо Хэнтий аймгаас сонгогдсон гишүүд маань харин дуугарч өгөхгүй юм. Дуугарах байх гэж бодож байгаа… Тэгээд яг энэ бодлогоо бариад явдаг. Бид нар хүн болгон ярихаараа Чингис гээд ярьдаг. Тэгсэн мөртлөө яг бодитой юм хийх болоод эхлэхээр энэ их байна. Энийг хасах хэрэгтэй гээд нэг иймэрхүү асуудлууд ийм сэтгэлгээндээ бид нар өөрчлөлт хиймээр байна.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Өнөөдөр бид аялал жуулчлал, одоо бусад юмыг яриад аймаг, орон нутгийн төсвийг нэг гаргаж байгаа алдаагаа нөгөө юмаар хаах чиглэл рүү яриад байгаа нь буруу. Буруу. Өөрөөр хэлэх юм бол аялал жуулчлалын тухай асуудал ярихад Хэнтийн төсөв их байна гээд ярихад л аялал жуулчлал гэдэг юм руу чихээд байгаа юм. Аялал жуулчлалын чиглэлээр яригдсан юмнуудын тухай буюу ямар нэгэн байдлаар тусгайлсан зардлыг илүү байна гэж ерөөсөө яриагүй. Бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй өндөр байна л гэдэг асуудал ярьсан.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

-Хоёрдугаарт нэг асуух гээд байгаа юм бол энэ Засгийн газрын Сангийн сайдыг их цоллоод байх шиг байх юм л даа. Энэ нэг төсөвтэй холбоотойгоор. Тэгээд энэ төсөв чинь одоо Хэнтий аймагт хуваарилагдсан 170 хэдэн тэрбум ч гэлээ. Тэр төсвийн чинь 130 тэрбум төгрөг нь би энэ ажлын албаныхан надад тоог нь гаргаад ирсэн. 130 тэрбум төгрөг чинь замын хөрөнгө л байгаа байхгүй юу.

 


2019.10.17. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс:

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Хөрөнгө оруулалтын хуваарилалт нь туйлын шударга бус, ямар ч эдийн засгийн төлөвлөлт, нийгмийн хөгжлийн бодлого чиглэлийг харгалзаж үзээгүй. Би зүгээр үүн дээр нэг жишээ хэлэхэд 2020 оны төсөвт суусан нийт хөрөнгө оруулалтын жагсаалт нь ингээд байж байдаг. Жишээлбэл Хэнтий аймаг дээр 2020 онд төсөвлөсөн нийт төсөвт өртгийн хөрөнгө оруулалт 235 тэрбум, Архангай аймагт 139 тэрбум, яг Хэнтий аймагтай зэрэгцэн оршдог Дорнод, Сүхбаатарын хөрөнгө оруулалт нэг нь 30 тэрбум, нөгөөдөх нь 35-хан тэрбум, зүгээр л энгийн ялгаа. Тэгэхээр би Засгийн газраас асуух зүйл байна. Ер нь эдийн засгийн өсөлт, нийгмийн чиг хандлагаа харж хийсэн энэ хөрөнгө оруулалт мөн үү. Төлөвлөлт мөн үү. Хэрвээ мөн бол үүнийгээ нотлох ямар нэг зүйл байна уу? Яагаад бид нар эдийн засгийн чиг хандлагаа харж чадахгүй, одоо жишээлбэл Дархан, Эрдэнэт, Төв аймаг,  Сэлэнгэ, Улаанбаатар гэсэн гол энэ газрууддаа санаатай юм шиг хөрөнгө оруулалтыг хасдаг юм. Энэ санаатай юм уу, нэг бол улс төрчдийн хоорондын тохиролцоо юм уу? 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Д.Хаянхярваа:

… Жишээлэх юм бол би хөрөнгө оруулалтын бодлого хэрхэн зөв байна вэ гэдэг асуудлыг Сангийн яамнаас асуусан. Энд тодорхой хариулт өгөөгүй. … Ер нь ингээд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх гэж байгаа бүх зүйлүүдээ эргүүлээд нэг сайн үзээд харах юм бол энэ арай ч дээ гэж хэлмээр юмнууд зөндөө байна лээ шүү. Энэ бол мэдээж би зүгээр дан ганц Сангийн яамны ч алдаа гэж хэлж чадахгүй байна л даа. Гишүүд тойрог, тойргийнхоо юмыг одоо яриад ийм юм оруулдаг байх гэж одоо ингэж бодож байна л даа. Би тухайлах юм бол юу хэлэх гээд байна гэхээр төсвийн хөрөнгө оруулалт дээр холбоотой асуудал дээр бол энэ жил харилцан адилгүй боллоо гээд гишүүд бухимдаад байгаа юмыг бол санал нэг байна. Юутай санал нэг байна вэ гэвэл, тухайлбал одоо ингээд аймгуудын нийтлэг дундаж нэг хөрөнгө оруулалтын хэмжээ бол нэг 30-32, 33 хувьд байгаа. Гэтэл зарим нэг аймгууд бол энэнээс онцгой өндөр. Тухайлбал Хэнтий аймаг 142 тэрбум.

Энэ бол зөвхөн улсын чанартай хөрөнгө оруулалт оруулаагүйгээр шүү. Оруулаагүйгээр. Тэгээд энийг ингээд аваад үзэх юм бол нэгд хүнд ноогдох хөрөнгө оруулалт хүн амтай нь харьцуулаад үзэх юм бол хамгийн бага нь Орхон аймаг 197 аравны 4000 төгрөг нэг хүнд ноогдох хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ хамгийн сүүл мушгиж байна. Хэнтий аймаг болохоор 1 сая 882 аравны 6000 төгрөгөөр хөрөнгө оруулалттай. Нэг хүнд ноогдох хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр тэргүүлж байгаа юм. Ингээд энэ Хэнтий аймгийн төсвийг аваад үзэх юм бол жишээлбэл ийм байгаа юм л даа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын нийт одоо төсвийн 31.9 хувь. Уул уурхайн сайдын бол 77.8 хувь, Зам тээврийн яамны 31.5 хувь нь жишээлэх юм бол Хэнтий аймагт ноогдож байх жишээтэй. Тэгэхээр би энэ хөрөнгө оруулалтын ийм бодлогыг яав ч зөв гэж хэлж чадахгүй байгаа юм. Энийг мэдээж хэлэлцүүлгийн явцад бол би засаж залруулах байх гэж найдаж байна. Мэдээж хийх ёстой ажил гарцаа байхгүй зайлшгүй шаардлагатай юмнууд байдаг байх. Энийгээ бол анхаарч үзэх болов уу даа гэж ингэж бодож байна.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

-Монгол Улсаа л хөгжүүлмээр байгаа юм л даа. Ганц нэг, хоёр Увс, Хэнтий, Ховд гэсэн аймгуудыг хөгжүүлэх гээд л таны тэгш бус энэ хандлага чинь бидэнд нийцэхгүй байгаа болохоор л хэлээд байгаа юм шүү дээ.


2019.12.12.

Ярилцлагаас

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба:

Хэнтий аймагт энэ жил улсын төсвийн 50,3 тэрбум төгрөг батлагдсан. Дээрээс нь орон нутгийн төсөв, ОНХС гээд нэмэгдэнэ. ОНХС, Замын сан, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 76 төсөл, арга хэмжээний 2,8 тэрбум төгрөгийг эрэмбэлж, аймгийн төвд сонгон шалгаруулалтыг нь зарласан. Нийт Хэнтий аймгийн хэмжээний Орон нутгийн хөгжлийн сан маань 5,1 тэрбум төгрөг батлагдсан. Улсын төсөвт батлуулсан 50,3 тэрбум төгрөгийн ажлаас 34 ажлыг нь эрх шилжүүлж аваад тендерийг Орон нутгийн өмчийн газар худалдан авах ажиллагааг зохион явуулаад дуусаж байна. Ер нь аймгийн хэмжээнд 2019 онд гадаадын төсөл хөтөлбөр болон гадаадын зээл тусламжаа тооцвол улсын төсөвтэй нийлээд нийт хөрөнгө оруулалт 130 гаруй тэрбум төгрөгт хүрсэн.

2017-2019 онд Хэнтий аймагт 260 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт оржээ. Зөвхөн шинээр баригдсан томоохон ажлуудаас дурдвал цэцэрлэгийн барилга 11, сургуулийн барилга 3, дотуур байр 6, Эмнэлэг 4, албан конторын барилга 13 баригдаж, түүхэн аялал жуулчлалын томоохон дөрвөн цогцолбор баригдаж эхлэн захаасаа сүндэрлэж байна.

… Ойрын жилүүдэд Хэнтий аймаг түүхэндээ байхгүй хөрөнгө оруулалт татсан, бүтээн байгуулалтын он цагууд үргэлжилж байна.

 
%d bloggers like this: