ТӨСВИЙН ил тод БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээний мэдээлэл

  • 2015-2018

  • 2017-2018

  • 2010-2015

  • 2015-2016

  • 2012-2013

  • 2009-2011

  • 2013-2014

  • 2011-2013

  • 2011-2013

  • 2012-2013

  • 2010-2011

  • 2010

  • 2010

2020. “Тэнгэрийн тойрог”

Сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатар хот хүн амын хэт төвлөрөл, замын түгжрэл, дэд бүтцийн хүрэлцээгүй байдал, агаарын бохирдол зэрэг олон бэрхшээлтэй тулгарч байгаа. Эдгээрийг  шийдвэрлэх хамгийн оновчтой арга зам бол хотын төв хэсэгт шинээр барилга барихыг хязгаарлах, гэр хорооллуудыг барилгажуулах, ялангуяа дэд төвүүдийг хөгжүүлэх явдал гэдэгтэй бүгд санал нийлдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд нийслэлийн болон төр, засгийн удирдлагын авч хэрэгжүүлж байгаа болон төлөвлөж байгаа томоохон арга хэмжээ, хөрөнгө оруулалтууд нь эсрэгээр буюу асуудал, бэрхшээлийн шалтгааны арилгах бус, үр дагаврыг аргалах зорилготой байна. Үүний жишээ бол “Тэнгэрийн тойрог” нэртэй төсөл юм.

Харин олон нийт хэрвээ энэ төсөл хэрэгжвэл нийслэл Улаанбаатар хотыг Монголд урьд өмнө огт байгаагүй агаарын төмөр зам, төмөр дүүжингээр хэрж нийслэлийн түүхэн дүр төрхийг нь бүрмөсөн өөрчлөнө хэмээн эсэргүүцэж байгаа юм. Хамгийн гол нь эдгээр төсөл нь замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг багасгах эсэх тухайд мэргэжлийн хүмүүс болон олон нийтийн оролцоотой ямар нэгэн яриа, хэлэлцүүлгийг огт өрнүүлэхгүйгээр нийслэлийн харьяа байгууллагууд болон компаниудын зүгээс шийдвэр гарган танилцуулга хийж байгаа юм. 

Одоохондоо эхлээгүй, ямар нэгэн ажил явагдаж харагдахгүй байгаа ч төсөв мөнгө зарцуулаад эхэлснийг үйл явдлын өрнөлөөс харж болно.


“Тэнгэрийн тойрог”-ийн танилцуулга


ҮЙЛ ЯВДЛЫН ЦАГЛАБАР

2020.09.05.

“Тэнгэрийн зам” төслийн удирдагч Б.Атарбаяр

-Хөрөнгө оруулалтын тал дээр Холбооны Герман улсын иргэд, аж ахуйн нэгжүүд байгаа. Энэ бол Засгийн газрын нэг удаагийн хуралд … бид нар оролцож манай германы төлөөлөгч нар ирээд хоёр жилийн өмнөөс зохих түвшиндээ ойлголцоод явсан. Бид нар хамгийн сүүлчийн байдлаар сая өнгөрсөн гурван сард Засгийн газрын хуралдаанаар үндсэндээ шийдвэр гарсан гэж ойлгож байгаа. Эцсийн гэрээний шатандаа хараахан очоогүй байна.(“Ийгл” телевизийн мэдээллийн хөтөлбөр)


2020.08.20. 

УИХ-ын ээлжит бус чуулганы энэ өдрийн хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлийн талаар танилцуулахдаа гэр хорооллын хэсэг рүү дүүжин тээвэр барина, харин Улаанбаатар хотын баруун, зүүн захыг соронзон (цахилгаан соронзон замаар явах) тээврээр холбоно гэж мэдэгдсэн байна.  


2020.03.11.

Засгийн газрын хуралдаанаар “Дүүжин тээвэр” ба “Тэнгэрийн тойрог” гэсэн хоёр төслийг хэлэлцжээ.

Хуралдааны дараа Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан дараах танилцуулгыг хийсэн байна. Үүнд

Нэг. 

Монгол Улсын Үндэсний хөгжлийн газрын “Тэнгэрийн тойрог” төслийн хүрээнд нийслэлийн А бүсэд зам барих асуудлыг шийдлээ. Тэнгэрийн тойрог зам нь 6-12 м өндөрт 13 км урттай, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, төлбөртэй, 27 орох, гарах цэгтэй байх юм. Уг гүүрэн замын дагуу нийтийн тээврийн шугамыг давхар ашиглах бололцоотой. Төслийн нийт хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар. Нэг тээврийн хэрэгслээс нэг ам.доллар буюу км тутамд 15 центийн хураамж авч зургаан жилийн дотор зээл болон зээлийн хүүгээ нөхнө гэсэн тооцоо гарсан байна. Энэ зам нь Сансарын аюулгүйн тойрог – Зүүн дөрвөн зам – Нарантуул – Дүнжингарав – Үндэсний цэцэрлэгт хүрээлэн – Хан-Уул дүүрэг – Нарны гүүр – Баруун дөрвөн зам – Гэсэр сүм – 100 айл гэсэн тойргоор холбогдоно.  Замын нэг онцлог нь Засгийн газар болоод орон нутгийн төсвөөс хөрөнгө авахгүй. 25 жилийн хугацаатай концессоор хийгдэнэ.  Энэ төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хот бүтэн нэг тойрог замтай болно. Энэ бол авто замын төсөл.

Хоёр. 

Хоёр дахь төсөл нь дэлхийн олон оронд ашиглагддаг дүүжин тээврийн төсөл. Ийм төсөл өмнө нь манайд хэрэгжиж байгаагүй. Уг дүүжин зам нь Монгол Улс болон Олон улсын ассоциац хоорондын санхүүжилтийн хэлэлцээрээр соёрхон батлагдсан зээлийн хүрээнд хийгдэхээр болсон. Нийтдээ 40 жилийн хугацаатай, 60.7 сая еврогийн өртөгтэй бөгөөд жилийн нэг 0.076 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр 12 жил зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх зээл юм. 

Дүүжин замын маршрут нь Баянхошууны уулзвар – Ханын материал – 3, 4 дүгээр хорооллын эцэс хүртэл нийтдээ 4 .9 км зам байх юм. Энэ замаар өдөрт 22 мянган зорчигч тээвэрлэгдэнэ. Хугацаа 16 минут, буудал хооронд 1.6-6 км байхаар төлөвлөгдөж байна. Уг зам нь нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ төрлийг бий болгоно.

Улаанбаатарт газрын асуудал хүнд болсон учраас энэ хоёр зам хоёулаа өндөрт баригдана. Цамхгийн өндөр 22-110 м, хоорондын зай нь 250-700 м, зогсоол хоорондын зай 2-6 км бөгөөд нэг кабинд 8-10 зорчигч тээвэрлэнэ.

Гэхдээ Засгийн газрын хуралдаанаар яг ямар шийдвэр гаргасан нь тодорхойгүй.  

 
%d bloggers like this: