ТӨСВИЙН ил тод БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээний мэдээлэл

  • 2015-2018

  • 2017-2018

  • 2010-2015

  • 2015-2016

  • 2012-2013

  • 2009-2011

  • 2013-2014

  • 2011-2013

  • 2011-2013

  • 2012-2013

  • 2010-2011

  • 2010

  • 2010

Нийслэл Улаанбаатар дахь музей, театр, номын сангийн барилга барих төсөв хаачих вэ?

2019 оны 9-р сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын театрын барилгуудыг бүгдийг буулгаж шинээр барих ба зардлыг улсын төсөвт суулгана гэж зарласны дараа эдгээр барилгыг Монгол Улсын XX зууны түүх соёлын өв, дурсгал, нийслэл Улаанбаатар хотын төвийн уран барилгын хамгийн сүүлчийн цогц бүрдэл гэж үзсэн олон нийтийн эсэргүүцлээ илэрхийлж жагсаал цуглаан хийсэн юм.

Хэдийгээр 2019 оны төсөвт байгаагүй ч Засгийн газрын нөөц хөрөнгөөс 400 сая төгрөгийг гаргаж Байгалийн түүхийн музейн барилгыг олон нийтийн эсэргүүцлийг үл тоомсорлон 12-р сарын 6-нд буулгасан.  Энэ хооронд бусад гурван барилгыг буулгаад шинээр барих төсвийг хэдийнэ тооцоолж гаргасныг УИХ-д өргөн барьсан Монгол Улсын 2020 оны төсвийн төслөөс харж болно.

Гэхдээ буулгаад барих ажлууд нь 2-3 жил давтан үргэлжлэх учраас 2020 оны төсөвт багахан хэмжээтйгээр суулгасан. Үүнийг БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг хоёр театр, номын сангийн барилгыг буулгахгүй, энэ бол худлаа яриа, улс төржилт гэж мэдэгдэж байгаа ч барилгын ажил он дамжин үргэлжлэх болон төсөвт өртгийн хэмжээ хэвээр тусгагдсан байна.

Иргэд, олон нийтийн санаа бодлыг огт харгалзахгүйгээр дур зоргоороо шийдвэр гаргаж эрх мэдлээрээ төсөвт суулган батлуулж, түүнийгээ зөвтгөх гэж оролдож буйн тод жишээ энэ юм.


 

Монгол Улсын 2020 оны батлагдсан төсөвт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайд Ё.Баатарбилэгийн багцад Байгалийн түүхийн шинэ музей болон улсын хэмжээний номын сан, музей, театрын барилгуудын хөрөнгө оруулалтыг дараах байдлаар тусгажээ. Гэхдээ төсөл, арга хэмжээний агуулгыг зураг төсөв боловсруулах, шинэчлэх ажлыг эхлүүлэх гэх мэтээр арай өөрөөр гэж томъёолсон байна. Нийт төсөвт өртөг хэвээр байгааг үзвэл буулгаад шинээр барихаар төлөвлөсөн нь хэвээр гэж үзэхээс өөр аргагүй юм.

2019.11.13.


2019.11.07.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

… Саяын уншсан зарчмын зөрүүтэй саналын хавсралт дээр би хоёр өөрчлөлтийг хийгээд саналыг нь хураалгая гэж бодож байгаа юм.

Хоёрдугаарт, Баатарбилэг сайдын гаргасан саналын дагуу энэ төслийн саяын 6 дугаар хавсралтын 14-т байгаа Байгалийн түүхийн музейн барилга, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг гэж 15 тэрбум төгрөгөөр бууруулахыг 5 тэрбум төгрөгөөр бууруулах. Түүний дараа нь 18-д байгаа Үндэсний урлагийн их театрын барилга Улаанбаатарыг 15 тэрбум төгрөгөөр бууруулахыг 25 тэрбум төгрөгөөр бууруулъя гэж байгаа юм. Ингээд баланс нь бариад явж байгаа учраас ийм гурван өөрчлөлтийг жагсаалтад оруулаад ингээд нийтэд нь батлаад явчих ийм саналтай байгаа юм. Бас нэрийг нь өөрчилж байгаа юм байна шүү. Дуурь бүжгийн эрдмийн театрын барилгын зураг, төсвийг боловсруулах, шинэчлэх ажил гэж ажлынхаа нэр томьёог өөрчилж байгаа юм байна.

Дараагийнх нь болохоор Төв номын сангийн барилгын зураг, төсвийг боловсруулах, барилгыг шинэчлэх ажлыг эхлүүлэх. Улсын драмын эрдмийн театрын барилгын зураг, төсвийг боловсруулах, барилгын зураг, төсвийг шинэчлэх ажлыг эхлүүлэх гэж ийм хэлбэрээр оруулж байгаа юм байна шүү. Өмнө нь бол зөвхөн барилга гэчихсэн нэртэй байсан юм. Тэрийг нь ийм тодорхой болгож өгч байгаа юм байна шүү гэдгийг хэлье. Ийм тодруулга хийж байгаа. Ийм нэрийн өөрчлөлт оруулаад түрүүний ярьсан саналуудыг оруулаад энэ хавсралт дээр, зөвхөн энэ 6 дугаар хавсралт дээр өөрчлөлт оруулаад явах ийм бодолтой байгаа юм.


2012.10.26. 

Улсын Их Хуралд өргөн барьсан Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд Төв (Үндэсний) номын сан, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын театрын барилгуудад хамааран төсөв нь Барилга байгууламж, Шинэ гэсэн заалтад багтсан төдийгүй барилгын ажил үргэлжлэх хугацаа, төсөвт өртгийг оруулсан байна. Төсвийн хэмжээ нь уг барилгын буулгаад шинээр барихаар төлөвлөснийг нотолж байгаа юм.

 
%d bloggers like this: